Жижигхэн Монголдоо жижигдэхийн зовлон
Монголчууд бид яагаад бөөн бөөнөөрөө харийн газрыг зорин одох болов. Тэр дундаа хамгийн эрүүл, ид хөдөлмөрлөх насандаа яваа залуус маань өнөөдөр эх орондоо алга. Тэдгээр хүмүүсийг буруутгахыг хүссэнгүй. Учир нь эх орондоо ажиллаж амьдрах нөхцөл байдан хүнд байгаа болохоор тэр биз ээ.Манай улсад танил тал, хээл хахуулиар ажил бүтдэг болсон нь нууц биш юм. үүнийг хэн хүнгүй л бүгд мэднэ. Буруу гэдгийг нь мэдсээр байж өөрсдөө бид өөгшүүлээд байх шиг санагддаг юм. Хүүхдээ цэцэрлэгт өгөх, их, дээд сургуульд элсэх, ажилд орох гээд л алхам тутамдаа танилын нүүр харна. Ингэхгүй л бол хөөцөлдсөн ажил хэдэн өдрөөр хойшилж, бүтэхгүй болж эхэлнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгийн тоо цэцэрлэгийн насны хүүхдийн хэрэгцээ шаардлагаас хэд дахин бага байдаг. Намар намарт л эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах танилын "эрэлд" гардаг. Ингээд л хамгийн их менгө өгсөн, эсвэл танил талтай хүмүүс хүүхдээ өгч, бусад нь өөрс¬дөө "аргална". Цэцэрлэгийн жаахан дүү нар маань хүртэл ийм л аргаар хүмүүжиж байна. Мөн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд "Оюутны байр"-нд орох хэж ёстой л чадлаа үзнэ. Хэдэн шөнө нойргүй хонож, хэдэн өдөр хоолгүй гүрийж зогссоны нэмэр гарахгүй. Учир нь дахиад л өнөөх "хээл хахууль, танил тал" өмнүүр нь хөндөлсөнө.
"Жижигхэн Монголдоо жижигдэхийн зовлон" цааш унших »
(Нийт: 1)